Цэргийн дүйцүүлэх албаны тусгай
үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80, 2023 оны 304 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1085 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал түймэр унтраах ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсугай.
2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтад шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталж, 4,464,000 (Дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянган төгрөгийг) Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл сургалтын үүрэг гүйцэтгэлийн хэрэгжилтийг тооцон ажиллахыг Цэргийн штаб (Хурандаа Б.Нямгэрэл)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
