Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2

 

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 40, 41, 42, 43 дугаар зүйлд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга (Б.Баттулга)-д даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/182 тоот захирамжийг хүчингүйд  тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны .......... дугаар сарын ......... -ны

өдрийн......... дугаар захирамжийн хавсралт

 

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Хууль зүйн хорооны дарга:                      Дүүргийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                                 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албаны дарга /зөвшилцсөнөөр/

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга /зөвшилцсөнөөр/

Дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга /зөвшилцсөнөөр/

Дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор /зөвшилцсөнөөр/

Дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга

Сонгинохайхан Нэгдсэн эмнэлгийн                         захирал

 

Нарийн бичгийн дарга бөгөөд        Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил 

                                                           албаны дарга хамгааллын хэлтсийн дарга

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.