Амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээний тухай

7

 

Амьсгалын замын цочмог халдвар

томуу, томуу төст өвчний үед авах

арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, 11.2.3 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны А/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, төрийн болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

   2.Хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

   3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Баттулга)-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.