Тохижилтын ажил хийж гүйцэтгэх тухай.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15, 19 дүгээр байрны дунд, гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд хашаа, гэрэлтүүлэг хийх ажлыг зохион байгуулсугай.
2.Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог төсвийн дагуу баталж, 18,581,582 (Арван найман сая, таван зуун наян нэгэн мянга, таван зуун наян хоёр) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхийг дүүргийн менежер (Д.Мөнхзориг)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Н.Бямбатөмөр)-т тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
