Авто машин зорчих гарц хийж гүйцэтгэх тухай

4

  

Авто машин зорчих гарц хийж

гүйцэтгэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг  сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин зорчих гарц хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Автомашины гарцын ажилд шаардагдах зардлын тооцоог төсвийн дагуу баталж, 19,864,760 (Арван есөн сая, найман зуун жаран дөрвөн мянга, долоон зуун жар) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, авто машин зорчих гарцын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхийг дүүргийн менежер (Д.Мөнхзориг)-т,  ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Н.Бямбатөмөр)-т тус тус даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.