Сагсан бөмбөгийн талбайн цутгалтын ажил гүйцэтгэх тухай

7

  

Сагсан бөмбөгийн талбайн цутгалтын

ажил гүйцэтгэх тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох арга хэмжээний хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3х3 сагсан бөмбөгийн талбайн цутгалт хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж талбайн цутгалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхийг менежер (Д.Мөнхзориг)-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Н.Бямбатөмөр)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Талбайн цутгалтын ажилд шаардагдах зардлын тооцоог төсвийн дагуу баталж, 9,868,985 (Есөн сая найман зуун жаран найман мянга, есөн зуун наян тав) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.