Урьдчилан сэргийлэх ажил зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5³ дугаар зүйлийн 5³.1, 5³.2 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт Ресторан, баар, кафе, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарын дагуу ажиллаж буйг шалгах, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулсугай.
1.1.Дээрх ажлын хүрээнд хяналт шалгалт зохион байгуулах хуваарийг гаргаж батлуулахыг Ажлын хэсэг (Д.Амарбаясгалан)-т даалгасугай.
1.2.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30,31 дүгээр зүйлд заасны дагуу харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэн, хуулийн этгээдийг Цагдаагийн байгууллагатай хамтран эргүүлд ажиллуулах хуваарийг захирамжаар албажуулан хэрэгжүүлж ажиллахыг нийт хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
1.3.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эргүүлд ажиллах ажилтан албан хаагчдын хуваарийг гаргаж хэрэгжилтийг хангах, үр дүнг илтгэх хуудсаар ирүүлэхийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны төрийн болон, орон нутгийн өмчит байгууллагын дарга, удирдлагад тус тус үүрэг болгосугай.
2.Хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах шатахууны зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, хяналт шалгалтын ажилд шаардагдах зардал 520,000 (Таван зуун хорин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, согтуурах донтой хүнийг албадан болон сайн дурын эмчилгээнд хамруулах чиглэлийн хууль, тогтоомжийг 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг тооцоо судалгаатай боловсруулан танилцуулахыг Цагдаагийн газар (Хурандаа Г.Байдраг)-т, Хууль эрх зүйн хэлтэс (Д.Амарбаясгалан)-т тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчийг шагнаж урамшуулахыг тухайлан зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Амарбаясгалан)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
