Явган аялал зохион байгуулах тухай

2

  

Явган аялал зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаанаас Богдын даваа чиглэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг төлөөллийг хамруулж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, орчны цэвэрлэгээ хийх, спорт явган аяллыг зохион байгуулсугай.

2.Спорт явган аяллын удирдамжийг 1 дүгээр, холбогдох зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Дээрх арга хэмжээнд шаардагдах 2,380,000 (хоёр сая гурван зуун наян мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

  






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.