Жүдо бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай

4

 

Жүдо бөхийн өсвөр үеийн олон улсын

тэмцээн зохион байгуулахад дэмжлэг

үзүүлэх тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Биеийн тамир, спорт хорооны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Хаштогтохын нэрэмжит Олон улсын өсвөр үеийн аварга шалгаруулах “Жүдо” бөхийн тэмцээнийг 2024 оны 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахад санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсүгэй.

2.Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталж, зарцуулах 6,984,000 (Зургаан сая есөн зуун наян дөрвөн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

3.Тэмцээний арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам)-нд, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.