Иргэдийн спортын XII наадам зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь заалт, Нийслэл, Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Иргэдийн спортын XII наадмыг 9 төрлөөр 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.
2.Уралдааны удирдамжийг 1 дүгээр, зарцуулах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, зарцуулах 41,491,700 (Дөчин нэгэн сая дөрвөн зуу ерэн нэг мянга долоон зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
