Явган аялал зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 13.1.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтан, багш, албан хаагчдын дунд явган аяллын уралдааныг зохион байгуулсугай.
2.Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, тэмцээний үйл ажиллагаанд зарцуулах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 19,891,000 (Арван есөн сая найман зуун ерэн нэгэн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Тэмцээний удирдамж, хөтөлбөрийг баталж оролцох баг бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам), Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т, захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
