Бүртгэлийн гэрчилгээ олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18¹ дүгээр зүйлийн 18¹.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/87 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэж, хавсралтад заасан 2 иргэн, 24 хуулийн этгээдийг зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгосугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Г.Байдраг)-т үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
