Явган хүний гүүрний ажил хийж
гүйцэтгэх тухай.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь
1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явган хүний гүүр хийх ажлыг зохион байгуулсугай.
2.Гүүрэн гарцын ажилд шаардагдах 16,515,549 (Арван зургаан сая, таван зуун арван таван мянга таван зуун дөчин ес) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, гүүрний ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (П.Пүрэвсүрэн)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т тус тус даалгасугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
