Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах тухай

1

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх,

асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш хамруулан сургах тухай” Боловсролын сайдын 2019 оны А/292, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх” тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны А/220, А/475, A/812 дугаар тушаал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2021 оны А/35, 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг дэмжих, чадавхжуулах, хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийн онцлог, хэрэгцээний талаарх ойлголт, харилцах, ажиллах арга зүйн мэдлэгийг олгох сургалтыг “Гэрэлт Андаган” төрийн бус байгууллагатай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

2.Сургалтын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 18,000,000 (Арван найман сая) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (Т.Баярмаа)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Б.ХУЯГБААТАР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.