Аян зохион байгуулах тухай

1

 

Аян зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ахмадаа дээдэлье” сарын аяныг зохион байгуулсугай.

2.Сарын аян зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зарцуулах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 38,445,000 (Гучин найман сая дөрвөн зуун дөчин таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулж, тайлан мэдээг Ажлын хэсэгт ирүүлэхийг төрийн захиргааны болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад, захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Баттулга)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Б.ХУЯГБААТАР

 

  

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.