Тохижилтын ажил гүйцэтгэх болон зураг төсөв хийлгэх тухай

1

 

Тохижилтын ажил гүйцэтгэх болон

зураг төсөв хийлгэх тухай

  

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.2, дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд хороодод тохижилтын ажил гүйцэтгэх болон зураг төсөв хийх ажлыг зохион байгуулсугай.

  2.Тохижилтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, зураг төсөв хийлгэх ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

    3.Тохижилтын ажилд шаардагдах 305,155,500 (Гурван зуун таван сая нэг зуун тавин таван мянга таван зуу) төгрөгийг хот тохижуулах зардлаас, зураг, төсөв хийлгэхэд шаардагдах 289,822,000 (Хоёр зуун наян есөн сая найман зуун хорин хоёр мянга) төгрөгийг төсөл, арга хэмжээний жагсаалтын зураг, төсөв хийлгэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

  4.Шууд худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг шалгаруулж, зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлэхийг Ажлын хэсэг (А.Батсайхан)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Б.ХУЯГБААТАР

 

  

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.