Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хугацааг сунгах тухай

4

 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх

зөвшөөрөл олгох, хугацааг сунгах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.8 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах иргэдийн жагсаалт, хугацааг 1 дүгээр, зөвшөөрөл олгох иргэдийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах, ажлын байрны нөхцөл, үйлчилгээний чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс (Н.Хөхөө)-т, Хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Б.ХУЯГБААТАР

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.