Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх
үзлэг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11,2 3 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2, 44.1.6 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/259 дүгээр тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/238,А/340 дүгээр хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.2024-2025 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийн хугацаанд, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн үзлэгийг 8 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хүртэл хугацаанд тус тус зохион байгуулсугай.
2.Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарь, төлөвлөгөөг гарган ерөнхий удирдлагаар ханган ажиллахыг Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т, харьяа хорооны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхдийн үзлэгийг зохион байгуулалтын өндөр төвшинд, хугацаанд нь зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг (Ц.Олонбаяр)-т, байгууллагын багш, ажилчид, хүүхдүүдийг үзлэгт бүрэн хамруулж ажиллахыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар ханган, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
