Бруцеллёз өвчнөөс сэргийлэх
вакцинжуулалтыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8 дах заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.2.2, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/276 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2024 оны А/950 дугаар захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2024 оны А/76 дугаар тушаалыг тус тус үндэслэн захирамжлах нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бод, бог малын төлийг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулсугай.
2.Вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, чанартай зохион байгуулж, вакцинжуулалтын явцын гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т даалгасугай.
3.Вакцинжуулалтын товыг малчин, мал бүхий иргэдэд зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, вакцинжуулалтын арга хэмжээг холбогдох заавар журмын дагуу тарьж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК )-д үүрэг болгосугай.
4.Мал амьтныг барьж бэхлэн, Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн малын эмчийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд малыг бэлэн байлгаж бүрэн хамруулахыг мал бүхий өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосугай.
5.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 2,011,920 (Хоёр сая арван нэгэн мянга есөн зуун хорин мянга) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо толгойн албан татварын орлогоос гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
6.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
