“Хичээлийн шинэ жил”-ийн үзэсгэлэн худалдаа,
“Алтан намар” төмс, хүнсний ногооны өргөтсөн
худалдаа зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.1.17, Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16 дахь заалт, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2024 оны А/133, А/134 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.2024-2025 оны хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа, “Алтан намар” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
2.Үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад шаардагдах 5,237,060 (Таван сая хоёр зуун гучин долоон мянга жар) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Батлагдсан байршлуудад үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-д, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, үзэсгэлэн худалдаанд оролцуулахыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, мэдээлэл сургалтын төв (Ц.Болормаа)-д, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах авто зогсоолыг чөлөөлөх, хэв журмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Г.Байдраг)-т, Хог цэвэрлэгээг тогтмол хийж, гарсан хог хаягдлыг тухай бүр нь ачиж тээвэрлэхийг Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ (Ш.Энхтайван)-т, асар майхан зөөж тээвэрлэх, барих, буулгах ажлыг хийж гүйцэтгэхийг Аж ахуйн тасаг (Б.Сумъяабазар)-т, ариун цэврийн байгууламжийн бохирыг сорж тээвэрлэн, зориулалтын цэгт хаяхыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Н.Бямбатөмөр)-т, иргэдэд мэдээлэл хүргэж, худалдан авалтад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг Хороодын Засаг дарга нарт, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
