Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

3

  

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

  

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт,  шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үржүүлгийн зориулалтаар Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортоор оруулж ирэх “Алтан тариа” ХХК-ийн 50 (тавь) тооны үржлийн Ландерс, Йоркшир, Том цагаан үүлдрийн цэвэр цусны гахайг дүүргийн 21 дүгээр хорооны Дааган толгойн энгэрт байрлах “Алтан тариа” ХХК-ийн  эзэмшлийн “Монгол Порк” аж ахуйд 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмд байлгасугай.

2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, гахай байрлах хашаа саравчинд мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх, үржүүлгийн гахайг лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буянхөхий” ХХК (А.Амарбаян)-д, хорио цээрийн дэглэмийн бэлтгэл ажлын дагуу ирсэн гахайг хашиж тусгаарлах, хорио цээрийн бүсэд байрлах гахайны арчилгаа, тэжээлийг сайтар бэлтгэн ажиллахыг “Алтан тариа” ХХК (Б.Одзориг)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Б.ХУЯГБААТАР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.