АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

1

 

Төрийн байгууллагуудын архив, албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийг шалгах улсын үзлэг энэ жил явагдаж байгаа билээ. Таван жил тутам явагддаг тус үзлэгийг зохион байгуулах тухай  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоол гарч комисс батлагдсан бөгөөд Нийслэлийн комиссын хувьд дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн харьяа агентлагууд зэрэг 150 гаруй байгууллагад үзлэг хийж байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийг шалгах ажлын хэсэг өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-ний өдөр тус дүүрэг дээр хүрэлцэн ирлээ. Нийслэлийн ЗДТГ-ын  Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахлуулсан тус ажлын хэсэг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын орлогч дарга З.Бадрал, Нийслэлийн Архивын газрын Хэлтсийн дарга Д.Анхбаяр, мөн НАГ-ын Хэлтсийн дарга Ю.Дуламрагчаа, НЗДТГ-ын мэргэжилтэн Л.Батогтох нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Үзлэгийг явуулахад Монгол улсын Архивын тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоол, Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр", 2012 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахим засаг" үндэсний хөтөлбөр, "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар", Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2011, MNS 5140-2:2011, MNS 5140-3:2011, "Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар", "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар" болон холбогдох бусад журам, заавруудыг үндэслэл болгох юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.