Хууль зүйн туслалцааны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах тухай

3

 

Хууль зүйн туслалцааны төвийн

өдөр тутмын үйл ажиллагааг хангах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бичиг хэрэг, техник хэрэгслээр хангасугай.

2.Өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, бичиг хэрэг, техник хэрэгслийн жагсаалтыг хавсралтаар баталж, тухай бүр хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Б.ХУЯГБААТАР






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.