Зорилтот бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай

6

 

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг

үзүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт зохион байгуулагдах Монголын Скаутын холбооны “Үндэсний VII Жембори” хүүхдийн хөгжил, оролцооны нэгдсэн арга хэмжээнд дүүргийн зорилтот бүлгийн 11 хүүхдийг оролцуулсугай.

2.Монголын Скаутын холбооны “Үндэсний VII Жембори” хүүхдийн хөгжил, оролцооны нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийн зардалд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, зарцуулагдах 8,800,000 (Найман сая найман зуун мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Б.ХУЯГБААТАР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.