Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны гүйцэтгэлийн гэрээний хагас жилийн дүн баталгаажуулах тухай

1

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

2024 оны гүйцэтгэлийн гэрээний хагас жилийн

дүн баталгаажуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийн дүнг хавсралтаар баталсугай.

  2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, “Хангалттай” үнэлэгдсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс (Т.Баярмаа)-т даалгасугай. 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Б.ХУЯГБААТАР






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.