Даншиг наадам - Хүрээ цам шашин
соёлын наадамд оролцох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01/03, 2021 оны А/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “ДАНШИГ НААДАМ - ХҮРЭЭ ЦАМ”-д дүүргийн өв тээгчдийг оролцуулсугай.
2.Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 10,460,000 ( Арван сая дөрвөн зуун жаран мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Наадмын үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр, ажил үүргийн хуваарь гарган, зохион байгуулалтын өндөр түвшинд оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Баттулга)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
