Зар сурталчилгааны самбар буулгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1.2, 25.1.10 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд зориулж хороодын нутаг дэвсгэрт байршуулсан зар сурталчилгааны самбар буулгах ажлыг зохион байгуулсугай.
2.Зар сурталчилгааны самбар буулгахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 19,500,000 (Арван есөн сая таван зуун мянга) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Зар сурталчилгааны самбар буулгах ажлыг хийж гүйцэтгэх, үр дүнг танилцуулахыг “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-т (П.Пүрэвсүрэн)-т, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
