Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 11.6 дахь заалт, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.9 дэхь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан хавсралтад заасан 11 хуулийн этгээд, 1 иргэнд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосугай.
2.Зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг хуулийн дагуу цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлэх, зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулан ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Г.Байдраг)-т, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
