Шарилж цэвэрлүүлэх арга хэмжээ
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн ая тухтай эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулсугай.
2.Шарилж цэвэрлэгээний арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийг 1 дүгээр, иргэдэд мөнгөн урамшуулал олгох журмыг 2 дугаар, шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай,ногоон байгууламж, явган хүний зам дагуу ургасан шарилж, бусад хөл газрын ургамлыг устгах ажилд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг хороодын Засаг дарга нарт, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдал, шарилж ургамлыг ачиж тээвэрлэхийг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Мандат элстэй” ХХК (Б.Өнөрцэцэг), “Дэвжих агь” ХХК (Э.Оюунсайхан) нарт үүрэг болгосугай.
4.Иргэдээр шарилж цэвэрлүүлэхэд шаардагдах 396,851,600( гурван зуун ерэн зургаан сая найман зуун тавин нэг сая зургаан зуу) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
5.Хороодын нутаг дэвсгэрт ажиллах иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хяналт тавьж, сар бүрийн гүйцэтгэлийг баталгаажуулж ирүүлэхийг Хороодын Засаг дарга нарт, санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцож олгохыг Санхүүгийн тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч (Г.Золзаяа)-д, байнгын хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга (Ж.Нямхүү)-д тус тус үүрэг болгосугай.
6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Дүүргийн менежер (Ж.Мөнхзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
