Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй
байдалд хяналт тавих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64,5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдах өдөрлөг, иргэдийн баярын хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс (Н.Хөхөө)-т үүрэг болгосугай.
2.Унаач хүүхдэд хяналт тавьж ажиллахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 305,000 (Гурван зуун таван мянган) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг 21 дүгээр хорооны Засаг дарга (Б.Энхням)-д, хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ж.Мөнхзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.УНДАРМАА
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
