Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

1

 

Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дүүргийн хэмжээний ерөнхий эргүүл, жижүүрийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 15-ны өдрийн өглөөний 09:00 цаг хүртэл ажиллуулсугай.

2.Баярын өдрүүдэд хяналт тавих ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраасугай.

3.Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, жижүүр томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллага, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Цагдаагийн газар (Г.Байдраг), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Б.Батжаргал), Охь мандал ХХК (Б.Жавзан), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15 (Г.Батцагаан), 16 (Б.Өнөрсайхан), 19 дүгээр төв (А.Даваахүү)-д тус тус даалгасугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Менежер (Ж.Мөнхзориг)-т үүрэг болгосугай.

 

 

                                                                                                 

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                       Д.УНДАРМАА

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.