“Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

2

 

“Эрүүл Монгол хүн” хөтөлбөр

 хэрэгжүүлэх тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 43 дугаар зарлиг, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 204 оны А/460 дугаар захирамж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2021 оны А/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролыг нэмэгдүүлэх, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах үйл ажиллагааг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

2.Үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг 2 дугаар, нээлтийн арга хэмжээний удирдамжийг 3 дугаар, шаардагдах төсвийн задаргааг 4 дүгээр хавсралтаар тус тус баталж, зарцуулах 6,180,000 (Зургаан сая нэг зуун наян мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т, үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг тухай бүр байгууллагын төсвөөс гаргахыг Эрүүл мэндийн байгууллагын дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.