Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

4

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий

өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1,Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.2.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/165 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2024 оны А/591 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын  2024 оны А/49 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэр дэх үхэр, гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад хамруулах ажлыг  2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн 25 хоногийн хугацаанд шуурхай зохион байгуулсугай.

2.Дархлаажуулалтын товыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээ тайланг долоо хоног бүр Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-д, дархлаажуулалтын товыг малчин, мал бүхий иргэдэд зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, дархлаажуулалтын арга хэмжээг холбогдох заавар, журам, стандартын дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэхийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д үүрэг болгосугай.

3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 6,708,500 (Зургаан сая долоон зуун найман мянга таван зуу) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо, толгойн албан татварын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.