Сургалт зохион байгуулах тухай

5

 

Сургалт зохион байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Боловсрол төсөл батлах тухай” А/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт тэгш хамран сургах боловсрол, суралцахуйн хэв маяг ба суралцахуйн түгээмэл загварын талаарх ерөнхий ойлголт, хүүхдийн хөгжлийн үнэлгээг хийх, түүний онцлог хэрэгцээ, суралцахуйн хэв маягт нь тулгуурласан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх арга зүйн цогц мэдлэг, чадварыг эзэмшүүлж, чадавхжуулах сургалт, бүсчилсэн өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсугай.

2.Сургалтын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулах 19,710,000 (Арван есөн сая долоон зуун арван мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.