СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА

6

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын 2015 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах үзлэг явуулах” тухай удирдамжийг хэрэгжүүлж ажилласан.

 

Бэлтгэл ажлын хүрээнд:

•                          Дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/143 дугаар захирамж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж батлуулан дүүргийн гамшгаас хамгаалах албад мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд 3 удаа сургалт зохион байгуулж зөвлөмж чиглэл өгсөн.

•          Дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гаргаж бэлтгэл ажлыг хангуулах үүрэг чиглэл өгч 100 аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон баталгаажуулж бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг 1 удаа зохион байгуулан ажилласан байна.

 

Засаг даргын нэрэмжит үзлэгт
хамрагдсан гамшгаас хамгаалах дүүргийн алба, аж ахуйн
нэгж, байгууллагуудын үнэлгээ, нэгдсэн дүн

Үнэлгээ

Алба, аж ахуйн нэгж, байгуулагын тоо

НОБГ

“А” үнэлгээтэй

15

“В” үнэлгээтэй

69

“С” үнэлгээтэй

10

“D” үнэлгээтэй

2

“F” үнэлгээтэй

4

Шалгасан обьект

БҮГД

100

 

  

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.