Явган замын ажил гүйцэтгэх тухай

6

 

Явган замын ажил гүйцэтгэх тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг  сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж явган хүний замын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхийг менежер (Д.Мөнхзориг)-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Явган хүний замын ажилд шаардагдах зардлын тооцоог төсвийн дагуу баталж, 5,671,185 (Таван сая зургаан зуун далан нэгэн мянга нэг зүүн наян тав) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.