Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулах тухай

1

 

Олон улсын гэр бүлийн өдрийг

тохиолдуулан арга хэмжээ зохион

байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.22 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, хорооны төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Happy family” спорт өдөрлөг байгуулсугай.

2.“Happy family” спорт өдөрлөгийн удирдамжийг 1 дүгээр, хөтөлбөрийг 2 дугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 17,034,500 (Арван долоон сая гучин дөрвөн мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.