ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ГУРВАНСАЙХАН СУМЫН ХАМТ ОЛОН ЗОЧИЛЛОО

1
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЗДТГ-тай харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг юм. Энэ сарын 04-ний өдөр Гурвансайхан сумын ЗДТГ-ын хамт олон Сонгинохайрхан дүүрэгт хүрэлцэн ирж туршлага судаллаа. Нийт 24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ирсэн Гурвансайхан сумын ЗДТГ-ын хамт олныг дүүргийн Засаг даргын
 
орлогч Н.Ганаа, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн нар хүлээн авч уулзлаа. Хамтын ажиллагаатай сумынхныг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид халуун дотноор хүлээн авч бүх хэлтэс албадаар зочлуулан өөрсдийн ажлыг танилцуулсан юм. 
Зочдын бүрэлдэхүүнд 4 багийн дарга багтсан бөгөөд тэд Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны ажил байдалтай танилцан туршлага судаллаа.  
Монгол Улсын хүн амын 10% нь оршин суудаг томоохон дүүргийн ажил, үйлчилгээтэй танилцан туршлага судалсандаа Гурвансайхан сумын албан хаагчид сэтгэл хангалуун буцлаа.





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.