Бод малын хээлтүүлэгчид үзлэг ангилалтын ажлыг зохион байгуулах тухай

3

 

 

Бод малын хээлтүүлэгчид үзлэг

ангилалтын ажлыг зохион байгуулах тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Малын генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.5 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/68, Дүүргийн Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн 21, 32 дугаар хорооны 240 толгой сүүний үхрийн хээлтүүлэгч (Бух) үхрийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны хугацаанд хээлтүүлэгч малын удам гарваль, ашиг шимийг тодорхойлох, үнэлүүлэх, баталгаажуулах, стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах,  ажлыг зохион байгуулсугай.

2.Малын ангилалтын ажлыг гүйцэтгэх аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж), Мал бүхий иргэд, аж ахуй нэгжид зарлан мэдээлж, малаа бүрэн хамруулахыг 21, 32 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 2,880,000 (Хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.