НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны
12 дугаар сарын 27 - ны өдрийн
А/1146 дугаар захирамжийн хавсралт
НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ТООЦОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
А. Бодлогын зорил
· Улсын Их хурал, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт
· Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
· Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт
· Улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт
· Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
· Нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын гишүүд, сайд нартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилт, үр дүн
· Байгууллагынхаа үйл ажиллагааны чадавхи болон ажилтнуудын ур чадвар мэргэжлийг дээшлүүлэх, хариуцлага сахилгыг өндөржүүлэх, төрийн албаны ёс зүйг чандлан сахих чиглэлээр хийсэн ажил, үр дүн
· Байгууллага болон ажилтнуудын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
· Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал
· Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн
· Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
· Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
Б. Үндсэн үзүүлэлт / Тухайн байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүрэг /
В. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:
- Байгууллагын дотоод удирдлагын програм нэвтрүүлсэн байдал
- Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал
- Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
Мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал:
- Байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээлсэн байдал
2
- Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн мэдээллийн баазыг “Төрийн байгууллагын мэдээллийн сан”-д байршуулсан байдал
Төсөв, санхүүгийн ил тод байдал:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал
Г. Шинэ санаачилга, үр дүн
· Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнд хүрсэн бодитой ажил
· Тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээг хэрэгжүүлсэн байдал
Д. Хэрэглэгчиин үнэлгээ
· Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал
· Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
