Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/40 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдогч түүхийн эд авах цэгүүд, авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан зар сурталчилгааны самбарыг буулгаж, ачих ажлыг зохион байгуулсугай.
2.Арга хэмжээг гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах шатахууны зардлын тооцоог 2 дугаар, ажлын удирдамжийг 3 дугаар хавсралтаар баталж, 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг, ачилтын зардлыг гүйцэтгэлээр олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
