Өвсний дэмжлэг үзүүлэх тухай

1

 

 

Өвсний дэмжлэг үзүүлэх тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 03 дугаар албан даалгавар, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 04 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн Мал бүхий 21, 32, 33 дугаар хороодын хаваржилт хүндэрч байгаа тул малчдад өвсний дэмжлэг үзүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж худалдан авах гэрээг хийж, дүүргийн аюулгүйн нөөцийн өвс бүрдүүлэхэд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

2.Аюулгүйн нөөцийн өвс бүрдүүлэхэд шаардагдах 38,896,000 (Гучин найман сая, найман зуун ерэн зургаан мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.