Цэрэг- спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулж явуулах тухай

1

 

 

Цэрэг- спортын “Дөл” цогцолбор

тэмцээнийг зохион байгуулж явуулах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь заалт, нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

1.Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсугай. 

2.Цэрэг- спортын “Дөл” цогцолбор тэмцээнд шаардагдах зардлын тооцоог 1 дүгээр, тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 11,529,000 (Арван нэгэн сая таван зуун хорин есөн мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

4.Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахыг Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.