Сонгинохайрхан дүүрэг албан бус тоогоор 300 гаран мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг. Дүүргийн нийт хүн амын 3 орчим хувь буюу хөгжлийн бэрхшээлтэй 8824 иргэн тус дүүрэгт оршин суудаг юм. Эдгээр иргэдийг нийгмийн харилцаанд татан оролцуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн тэднийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг томоохон байгууллага нь “Сонгино” Бие даан амьдрах төв юм.
Тус төвөөс хүсэлт гаргасныг дүүргийн Засаг дарга М.Чинболд хүлээн авч төвийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцуулах, НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, НҮБ-аас Монголын Засгийн газарт ирсэн зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэгт хамтран ажиллах талаар ярилцлаа. Засаг даргын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө аливаа санал санаачлага, ажил үйлсийг бүрэн дэмжихээ илэрхийлж, нийт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь сонсохоор боллоо. Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн уулзалт энэ оны сүүлээр зохион байгуулагдахаар болжээ.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
