ЭНЭ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН, ИРЭХ ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨРГӨН БАРЬЛАА

1

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүрийн эцсээр дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газрын өнгөрч буй оны ажлыг хэлэлцэн дүгнэх, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахаар хуралддаг билээ. Тэгвэл энэхүү ээлжит хуралдаан 12-р сарын 10-ны өдөр болохоор товлогджээ.

 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болох  дүүргийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2015 оны Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлт,  2016 оны Нийгэм эдийн засгийн зорилт, Төсвийн төвлөгөөг дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатарт өргөн барьлаа. Маргааш эдгээр биелэлт, төлөвлөгөө, зорилтуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчдөд хүргүүлэх бөгөөд тэд танилцаад хуралдааны үеэр үнэлэлт дүгнэлт өгөх юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.