.jpg)
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд,Гэр бүлийн хөгжлийн төв, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Халуун сэтгэл” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхитэй оролцоог эрчимжүүлэх, тэдгээрийн сэтгэл зүйн зан үйлийг нөхөн сэргээх асаргаа сувилалын эерэг ойлголтыг бий болгох алжаал тайлах зорилготой тус өдөрлөгийг нийт 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн хүрээнд амжилттай зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулаг, “Эгэл амьдралын мөр” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Сайхантуяа, хороодын засаг дарга нар, нийгмийн ажилтанууд болон хороодын өрхийн эмч нар мөн оролцлоо.
Энэ үеэр дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болох Б.Мөнгөнцэцэг, Ц.Бямбацогт, Б.Батбаатар нарт тэргэнцэр гардуулсан юм. үүнээс гадна 60 гаруй хүнд гарын бэлэг өгчээ. Арга хэмжээнд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэгдэл маш өндөр байсан ба асран халамжлагч нар нэгэн өдрийн алжаалыг тайлсанд маш их талархаж байгаагаа илэрхийлж байлаа.




ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
