Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл хийх тухай

3

Агаарын бохирдлын эх үүсвэрийн

нэгдсэн тоо бүртгэл хийх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

 2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг үр дүнтэй зохион байгуулж, явцын мэдээг тогтмол хянаж, гарган ажиллахыг гэр хорооллын айл өрх бүхий хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.