Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

1

 

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

 тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сар шинийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж дүүргийн жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих ажлыг зохион байгуулсугай.

2.Дээрх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, холбогдох зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус  баталж 8,000,000 (найман сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас, 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс тус тус гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Сар шинийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (К.Нямцэцэг)-т, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог хангахыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв (Ц.Болормаа)-д, Монгол угалз урлаачдын холбоо НҮТББ (Эрэгтэйчүүд хөгжлийн төв)-д, Ховор угалз ХХК (Эмэгтэйчүүд хөгжлийн төв)-д, галын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Алтансүх)-т, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зохицуулалт хийхийг Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т, орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг тээвэрлэх ажлыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т тус тус даалгасугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

  

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.