2016 оноос Сонгинохайрхан дүүргийн хороодод хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн болон шинээр томилогдон ажиллах хүсэлтэй иргэдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10-р сарын 30-ний өдрийн 30/24 дугаар тогтоолоор батлагдсан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Сонгинохайрхан дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулахаар
болсон тул хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй иргэдийг 2016 оны 1-р сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрны 319 тоот өрөөнд дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеээр хүрэлцэн ирж бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
1)Төрийн албан хаагчийн анкет /Маягтын дагуу бөглөнө/;
2)Хорооны Засаг даргын тодорхойлолт /Хэсгийн ахлагчаар ажиллах иргэн нь өөрийн ажиллах хүсэлтэй хороонд оршин суух бүртгэлтэй байх бөгөөд тухайн ажилд томилогдоход ёс зүй, зан харилцааны хувьд доголдолгүй, тухайн хорооны иргэдийн дунд нэр хүндтэй байх/;
3) Өөрийн гараар бичсэн өргөдөл /Ямар ажилд томилогдох хүсэлтэй буйгаа болон яагаад өөрийгөө энэ ажилд тохирно гэж үзэж буйгаа 100 үгэнд багтаан бичнэ/;
4) Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Бүртгүүлэх өдрийн байдлаар 65 ба түүнээс доош насны иргэд байх/;
5) Боловсролын гэрчилгээ, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Бүрэн дундаас дээш боловсролтой байх/;
6) 4*6-ийн хэмжээтэй өнгөт цээж зураг /сүүлийн 1 жилийн хугацаанд авахуулсан байх/;
7) Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 2000 төгрөг.
Жич: Хэсгийн ахлагчид тавигдах зохих болзол шаардлагыг хангаагүй, хугацаандаа бүртгүүлээгүй, баримт бичгийн бүрдүүлбэр дутуу, шалгалтад иргэний үнэмлэхгүй ирсэн иргэдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүйг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтыг ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2 үе шаттай зохион байгуулна. Эхний шалгаруулалт буюу тестийг бичгийн хэлбэрээр авна. Тестийн зорилго нь тухайн шалгуулагчийн хууль эрх зүйн мэдлэгийн ерөнхий түвшинг тогтооход оршино.Тестээр 60 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн шалгуулагчдыг дараагийн шатны ярилцлагад оруулна. Ярилцлагын зорилго нь тухайн шалгуулагчийн хандлага, итгэл үнэмшил, харилцааны соёл, компьютер дээр ажиллах чадвар зэргийг тогтооход оршино. Ярилцлагаар мөн 60 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн шалгуулагчдыг тэнцсэнд тооцох бөгөөд сонгон шалгаруулалтын дүн тайланг Ажлын хэсгээс нэгтгэн ЗДТГ-ын даргад танилцуулж, хэсгийн ахлагчаар томилуулах буюу нөөцөд бүртгүүлэх эцсийн шийдвэрийг гаргуулж нийтэд зарлана.
Холбоо барих: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрны 316 тоот, Захиргаа хуулийн хэлтэс /утас: 70173201/, С.Мөнхцэцэг /утас: 88085212/, С.Оюундарь /утас: 99298184/.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
