“СОНГИНОХАЙРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ, ЦАГААН САР- 2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

1

1. Зорилго: Монголын үндэсний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулан сурталчилж үйлдвэрийн үнээр хүргэх

 

2. Зохион байгуулагч: Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс

3. Хамтран зохион байгуулагч: ЖДҮДМСТ, НӨШБҮХ, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Толгойт, Баянхошуу салбар

4. Оролцогч байгууллага: Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүний төрөл

-       Хүнсний бүтээгдэхүүн

-       Үндэсний хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн

-       Бэлэг дурсгал, гар урлал

5. Хугацаа: 2016 оны 01-р сарын 25-ны өдрөөс 02-р сарын 07-ны хооронд явагдана.

6. Байршил: 29-р хороо Драгонбустерминал төвийн 4-р давхрын худалдааны заал

7. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа: 2016.01.25-ны өдрийн 10.00 цагт, Драгонбустерминал төвийн гадаа талбайд

8. Үзэсгэлэнд оролцогчдод тавигдах шаардлага:

- Үзэсгэлэнд оролцох байгууллагууд урьдчилан хүсэлт ирүүлэх /СХДЗДТГ-ын ХҮХ-т/

- Драгон ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах 

- Үзэсгэлэн худалдаа явуулах талбайн төлбөр төлөх /1мкв*2500 төгрөг, 1 өдөрт/

- Үзэсгэлэнд оролцох байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах лангуу, тавиур зэргийг бэлдэж ирэх

- Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллагууд бүтээгдэхүүнээ сурталчилсан танилцуулгатай байх, үйлдвэрийн үнээр хямдралтай худалдаалах

9. Холбоо барих: 96440035        






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.